Нулимс дуусдаг уу ???

Anuslvtr
2 min readDec 23, 2020

--

Одоо надад ганц байгаа хэрэгтэй зүйл нь намайг тэврээд үсийг минь зөөлөн илбэх хэн нэгэн. Гаднаа инээн жаргалтай байгаа юм шиг амьдрах нь нэг төрлийн сайханч дотоод сэтгэлээ өнгийн харахнээ би дотроосоо гундан буй нь илт. Эморолтой үедээ улам өөрийгөө гуниглуулж эсвэл гунигтай кино үзэж далимдуулж уйлна. Одоогоос яг нэг жилийн өмнө метронд нэгэн 50 гаруй насны ахтай санаандгүй таарч тэр хүнтэй хэсэг зуур яриа өрнүүлж билээ. Ах жаахан халамцуухан харваас их намбалаг сайхан энергитэй хүн байсан санагдаж байна. Зүгээр л нэг мэтронд таарсан рандом охинд сэтгэлээ уудлан ярих нь аюулгүй санагдсан байх. Дахин таарах эсэхийг мэдэхгүй ч сэтгэлээс минь хэзээ ч гардаггүй сайхан яриа байсан. Тэр ах хэлэхдээ сэтгэл хөдлөл дуусдаг мөн нулимс дуусдаг юм. Догдлол сэтгэл хөдлөл тэр бүх зүйлсийг гаргаж байх хэрэгтэй ах нь өнөөдөр уйлмаар байсанч нулимс гарахгүй юм гэсэн. Би их уйланхай хүмүүст их гомддог хэтэрхий эмзэгийн эмзэг харин сүүлд өөртөө өгсөн нэгэн амлалт байсан . Өөрийгөө уйлуулах боломжийг бусдад олгохгүй гэсэн хүчтэй байх ёстой юм байна гэсэн ойлголт авсан. Яагаад энэ хүмүүсээс болж би уйлж гуниглах ёстой юм гэж бодоод л тэр уйлж дотроо онгойлгодог үе минь ингэж дотогшоо намайг зовоодоггүй байж.

Одоо сэтгэл дотор эмх замбараагүй хэдэн ноорог цааснаас долоон дор бусдаас өөрийгөө хамгаалах жижиг хана барьсан хэн нэгэн надад аюултай ч юмуу намайг гомдоохоор юм шиг мэдрэмж төрвөл ханаа нэмээд нэмээд нэмээд л буцаад гарах хаалгагүй болтол нь барих нь тодорхой . Хүмүүсийн хажууд би хөгжилтэй , бүтээлч , далжигнуур гэрлүүгээ харих зам харанхуй буцаад л нөгөө уйтгартай Ану…гэртээ ирлээ миний хэдэн эд хогшил намайг санасан ч юмуу мэдэхгүй дүнсийн харагдана . Миний хамгийн аюулгүй хана босгох шаардлагагүй газар бол миний жижигхэн өрөө энд би ямарч шалтгаангүйгээр уйлж болох хэн нэгэн намайг энд шүүхгүй гоё сайхан харагдах хамаагүй бас нэгэн миний сэтгэл дотроо ямар ч филтергүй байлгадаг нэгэн газар бол Мэдиум энд хүмүүс намайг хэн гэдгийг мэдэхгүй тэр зүйл нь надад дулаахан мэдрэмжийг төрүүлдэг . Өнөөдөр би яагаад ч юм зөндөө их уйлмаар байна. Нулимс алга нулимс дуусдаг юм боловуу?

--

--