Ирээдүйд учрах чамдаа зориулав
Яг л 18тай охин шиг дурлаж үзэхсэн , орчлон дэлхийг чамгүйгээр төсөөлж чадахгүй болтолоо хайрлалцаж үзэхсэн, би чиний нэгэн тал болж нэг нэгнийхээ дутуу бүхнийг нөхөж хар бараан орчлонг гэрэл гэгээтэйгээр хамтдаа харахсан, өдөр бүр уулзах ч тэр өдөр бүхнээ сэкунд бүрийг нь догдолж хүлээхсэн. Чамтай хамтдаа хийж үзэх зүйлс маш их байх юм. Усан оргилуурлуу саван бок бүгдийг нь хийж хөөсөн дунд дуртай дуун дээрээ чамтайгаа найган бүжихсэн, юу ч бодож санахгүйгээр хэдэн өдөрийг чамтай дуу хөгжим , урлаг , уран сайхан , аялал гээдл ямар ч хамаагүй сэдвээр эрүүгээ өвдтөл олон зүйлсийг ярихсан. Олон зүйлсийг чамаас хүсэхгүйээ намайг ойлгож ,намайг зөндөө их эрхлүүлээрэй , надад хувийн орон зайг минь өгөхөд болно. Хамтдаа хуримтлал үүсгэе! Эрэгтэй хүн гэхээрээ л чи бүгдийг төлөх ёстой биш сардаа цалингаасаа 10%ийг хадгалаад сайхан дурсамжийг бүтээж шинэ адал явдалтай учрая .Хаашаа явах вэ гэжүү чамтайгаа л хамт аялах юм чинь бүх газар сайхан шүүдээ хонгор минь…Би чамд их зүйлсийг амлаж чадахгүй ч ,чи ч надад юуг ч битгий амла! хамтдаа бүтээе бүгдийг эхнээс нь…